BNI нь Business Network International гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хамгийн амжилттай хэрэгжиж буй нетворкингийн байгууллага юм. Гишүүддээ санал болгодог реферал систем нь 37 жилийн туршид сайжруулж, хуримтлуулсан одоо үеийн шилдэг бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийн тоон мэдээ мэдээлэл, туршлага болоод үр дүнд суурилсан систем юм.
Манайх зөвхөн салбар доторх борлуулалт хийхээс гадна бусад байгууллага, бизнес эрхлэгчидтэй бизнес хийх боломжийг олгодог (ихэвчлэн салбар доторх борлуулалт давамгайлдаг). Дэлхий даяар бараг 300,000 BNI гишүүд бизнесийн холбоо, хувийн нөлөөгөө ашиглан реферал түншлэл, нетворк бий болгохын тулд манай зохион байгуулалттай системийг ашигладаг.
Энэхүү байгууллагын философи нь “Givers gain” гэсэн санаан дээр суурилдаг: Харилцан ашигтай бизнесийн боломжийг зэрэг олгодгоороо давуу талтай. Энэ нь "Юу тарина түүнийгээ хураана" гэсэн эртний санаанд тулгуурладаг.
Онлайнаар BNI уулзалтад уригдах
BNI-ийн эрхэм зорилго нь BNI-ийн гишүүдэд ур чадвартай, мэргэшсэн бизнесийн мэргэжилтнүүдтэй урт хугацааны, харилцан ашигтай харилцаа холбоог бий болгох мөн үе шаттай, үр өгөөжтэй, мэргэшсэн маркетингийн хөтөлбөрөөр дамжуулан бизнесээ тэлэх боломжийг олгоход оршино.
BNI-ийн эрхэм зорилго нь BNI-ийн гишүүдэд ур чадвартай, мэргэшсэн бизнесийн мэргэжилтнүүдтэй урт хугацааны, харилцан ашигтай харилцаа холбоог бий болгох мөн үе шаттай, үр өгөөжтэй, мэргэшсэн маркетингийн хөтөлбөрөөр дамжуулан бизнесээ тэлэх боломжийг олгоход оршино.
BNI нь гишүүдийн хамтран ажиллах, бие биеэсээ суралцах болон тус тусын зорилгоо биелүүлэх үндэс суурийг бүрдүүлдэг удирдан чиглүүлэх зарчмуудад суурилдаг. Changing the Way the World Does Business®.
Givers Gain® бол BNI-ийн үндсэн философи юм. Үүний жишээ нь бид бусдад бизнесийн боломж өгөхөд эргүүлээд боломж олж авдаг.
Бид хувийн болон мэргэжлийн ур чадвараа тасралтгүй сайжруулах ёстой гэдэгт итгэдэг. BNI нь насан туршийн боловсролыг дэмжих төрөл бүрийн боломжийг олгодог.
Байгууллага дахь уламжлал нь биднийг хаанаас ирснийг хэлж, хэн болохын үндэс суурийг тавьдаг ч бид үргэлж шинийг санаачлах арга замыг эрэлхийлж байх ёстой.
BNI нь таныг амжилтад хүрэхэд туслах хүсэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх боломжийг олгох орчныг бүрдүүлдэг.
Нетворк гэдэг нь шинэ харилцаа холбоог хайхаас илүүтэйгээр үүсгэн хөгжүүлэх юм. Хүмүүс таньдаг, итгэдэг хүмүүстэйгээ бизнес хийхийг хүсдэг. Энэ нь эдгээр харилцааг хөгжүүлэхтэй холбоотой юм.
Хэрэв та хүчирхэг хувийн нетворктой болохыг хүсэж байвал хариуцлагатай байх ёстой. Тэгэхгүй бол нийгмийн бүлэг болж хувирна.
Хувь нэмэр оруулж буй хүмүүсийг таних нь чухал.
Онлайнаар BNI уулзалтад уригдах
Үүсгэн байгуулагч, алсын хараа хариуцсан захирал
Грэм Веймиллер
BNI Mongolia гүйцэтгэх захирал
BNI Mongolia үүсгэн байгуулагч
Ерөнхий менежер
Салбарын гишүүд долоо хоног бүр уулзаж, бизнесээ танилцуулж, амжилттай рефералаа хуваалцдаг..
Мэргэжил бүрээс зөвхөн ганц хүний төлөөлөл нэг салбарт элсэнэ.
BNI Connect онлайн сүлжээгээр дамжуулан олон улсын 300 мянга гаруй гишүүдтэй холбогдох боломжтой.
Subscribe to our newsletter for exclusive tips on networking, public speaking and business.