Салбарын байршил

BNI-ийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл өөрт ойр байгаа салбарт очно уу.

Салбарын уулзалтад очихын өмнө

Орон нутагтаа Салбарын уулзалтад оролцох нь шинэ реферал нетворк олох эхний алхам юм. BNI-ийн гишүүд таныг халуун дотноор хүлээн авч таны бизнесийн талаар илүү ихийг мэдэхийг хүснэ. Дэлхий даяар 300 гаруй өөр мэргэжлийн 291 мянган гишүүд бизнесээ хөгжүүлэхдээ BNI-ийн туршигдан батлагдсан реферал нетворкийг ашигладаг. Шинэ харилцаа холбоо тогтоож, орон нутагтаа болон дэлхийн хэмжээнд бизнесийн реферал нетворкийг бий болгоцгооё.

Зочин нь элсэн орох шийдвэр гаргахаасаа өмнө салбарын хуралд ИХДЭЭ хоёр удаа (нэг салбарт хоёр удаа, эсвэл хоёр салбарт тус бүр нэг удаа) оролцож болно. Зочны эрхэлж буй бизнесийн ангилалд тухайн салбарт аль хэдийн төлөөлөлтэй бол бизнесээ сурталчилж болохгүй. Уулзалтад оролцох нь BNI Салбарын уулзалтыг бодит байдал дээр хэрхэн өрнөж байгааг харах боломжтой юм.

Салбарт зочлохын өмнө тухайн салбарын ерөнхийлөгчтэй холбоо барьж, уулзалтын өглөөний цайны хураамж төлдөг.

Established BNI Group Pre-Launch BNI Group Potential BNI Group (Waiting List)
 
Numbers_1.png
Орон нутагтаа салбар олох

Таны эхний алхам бол орон нутгийн салбарыг хайж, уулзалтад бүртгүүлэх явдал юм. Бид дэлхий даяар 10,800 гаруй салбартай. Бүртгэлийн үйл явц нь хялбар. Та орон нутгийн Салбарын удирдлагаас уулзалтын талаарх мэдээлэл болон уулзалтад оролцох холбоос бүхий цахим шуудан хүлээн авах болно.

Numbers_2.png
Таныг юу хүлээж байгаа вэ

Тантай адил зочид Салбарын хуралд байнга оролцдог. Гишүүд тантай уулзаж байгаадаа баяртай байх бөгөөд уулзалтын хугацаанд танд хөгжилтэй, үр дүнтэй болгохын тулд бүх хүчин чармайлтаа гаргана. Таны цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд дэлхий даяар хэрэглэгдэж байгаа батлагдсан хөтөлбөр бий.

 
Numbers_3.png
Батлагдсан хөтөлбөр

Уулзалтын үеэр танд нэр, бизнес болон үйлчлүүлэгчдэдээ хэрхэн тусалж буйгаа хуваалцах хэдхэн секунд байна. Энэ нь маш хялбар бөгөөд хулганаар хэдхэн товшилт хийхэд л хангалттай.

Numbers_4.png
Харилцаа холбоо ба реферал

Та хэрхэн нетворкинг хийхийг шууд харах болно. Гишүүд бие биедээ бизнесээ хөгжүүлэхэд нь туслахаар харилцаа холбоо тогтоож, реферал хуваалцдаг.

 

The Latest From BNI

    Ajax loader image
Newsletter

Newsletter

Subscribe to our newsletter for exclusive tips on networking, public speaking and business.

Please enter your email address