Бизнес эрхлэгчдийн 82% нь бизнесийнхээ боломжийг рефералаар дамжуулан олж авдаг байна. Гэвч ихэнх нь реферал үүсгэх тогтсон найдвартай аргагүй байдаг.
BNI Mongolia нь нэгдмэл зорилго бүхий хүмүүсээр дамжуулж дотоодын зах зээлд бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэх боломжийг олгодог реферал маркетингийн батлагдсан систем юм.
1985 оны 1-р сард үүсгэн байгуулагдсан BNI байгууллага нь дэлхийн хамгийн том, амжилттай явж буй бизнес нетворкингийн байгуулга бөгөөд сүүлийн 37 жилийн хугацаанд 10,800 гаруй салбар бүхий 76 орны бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх боломжийг бий болгосон билээ.
BNI гишүүнчлэл нь бизнесийг хөгжүүлэх зорилгоор найдвартай харилцаа холбоог бий болгоход туслалцаа үзүүлж, бизнесийн таатай орчин, сургалт болон бусад холбогдох дэмжлэгийг үзүүлдэг. Рефералыг тэлэх зорилго бүхий батлагдсан хөтөлбөрийн дагуу долоо хоног бүр дотоодын салбарын уулзалт зохион байгуулагддаг.
|
Бизнесээ өргөжүүлэх
BNI гишүүнчлэл нь батлагдсан амжилттай нетворкингийн үйл ажиллагаа юм! Бидний үнэт зүйл болох Givers Gain®-ийн гол зорилго бол реферал болон боломжуудыг олгох замаар гишүүдэд харилцан ашигтай бизнесийн өсөлтийг бий болгоход туслах хамтын нэгдэл юм.
Салбарын уулзалтад зочилсноор та бизнесийн нетворкингийн үр дүнтэй биечлэн танилцаж амжилттай яваа бизнес эрхлэгчидтэй уулзсанаар бизнесийнхээ ирээдүй, цар хүрээ болон нөөц бололцоог тодорхойлоход тусална.p>
Бизнесийн харилцаагаа хөгжүүлэх
Бид харилцан итгэлцэл бүхий харилцаа холбоог үүсгэдэг. Таны BNI гишүүнчлэл нь бидний цаг хугацаагаар шалгагдсан үндсэн үнэт зүйл дээр суурилсан урт хугацааны бизнесийн харилцааг хөгжүүлэхэд тусална.
Бизнесийн нетворкингийн гишүүн бүр харилцан бие биеийнхээ бизнесийн амжилтад өөрсдийн туршлагаа хуваалцах замаар хувь нэмрээ оруулж, харилцан ашигтай ажилладаг.
Мастер холбогч болох нь
Мастер холбогч болох нь
BNI гишүүнчлэл нь BNI Business Builder платформоор дамжуулан ментор, нетворкингийн мэргэжилтнүүд болон мэргэжил хөгжлийн олон эх сурвалжид хандах, ур чадвараа хөгжүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулах боломжийг олгоно.
For those who prefer handshakes and personal interaction.
A convenient way to meet, connect and grow from the comfort of your home or office.
The best of both. Meet in-person the first week of the month and the rest online.
BNI бол миний бодлоор бизнесийн хурдасгуур программ юм. Та маш их мэдээлэл болон боломжуудын дунд орсноо удалгүй ойлгож эхэлнэ. BNI-д нэгдсэнээр гарсан хамгийн том өөрчлөлт бол бизнес хийнэ гэдэг нь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг мэдэрч эхэлсэн. BNI-аар дамжуулан бизнесийн итгэлтэй түнштэй болох, үнэнч хэрэглэгчидтэй болох, өөртэйгөө адил алсын хараатай бизнес эрхлэгчидтэй танилцаж, бизнесийнхээ хүрээг тэлэх боломжтой нь хамгийн гайхалтай.
Олон улсын франчайз BNI байгууллагад нэгдсэн хүчирхэг олон бизнес эрхлэгчидтэй танилцаж, хамтдаа суралцаж хөгжсөөр явна. Монгол дахь анхны салбар болох BNI SILKROAD бол дэлхийн зах зээлд гарах тэмүүллээр дүүрэн бизнесийн эзэд цугласан салбар. BNI-ийн гишүүд дэлхийн олон орны бизнec эрхлэгчдээс мөн сурч, хамтрах боломжоор дүүрэн байдаг нь үнэхээр баярламаар. Өөрийнхөө бизнесээс гадна бусдынхыгаа ч дэмжиж, өөриймсөг хандах эeрэг хамтач сэтгэл зүйг бий болгодог учраас BNI байгууллагаа маш их хүндэлж, гишүүдтэйгээ хамт илүү их үнэ цэнийг бүтээхийн төлөө ажиллаж байна.
Бизнес хийнэ гэдэг нь бусдын асуудлыг шийднэ гэдэг үг. Салбар, салбарын бизнес эрхлэгчид бусдын асуудлыг хэрхэн шийддэг, бусдад ямар үнэ цэн өгөхөөр зорьж байгаа, бизнесийн ямар асуудлуудыг давсан туулсан гэх мэтчилэн ТӨСӨӨЛСНӨӨС ДАВСАН хэмжээний мэдээлэл, мэдлэг туршлагыг BNI-ийн коммюнитид орсноороо авах боломжтой.
BNI-ийн гишүүн болсноор ямар ч ажлыг амжилттай хийж чадна гэсэн хүсэл тэмүүлэл байнга мэдрэгддэг болсон. Өмнө нь би ганцаараа өөрийн бизнесийг боддог байсан бол одоо ажлаа амжилттай явуулахад зөвлөж тусалдаг, бусадтай холбож өгдөг олон захирлуудаар хүрээлүүлдэг болжээ.
BNI Mongolia бид гишүүддээ 2022 онд 3 тэрбум гаруй төгрөгийн орлого бий болгох боломжийг олгосноороо бахархдаг. Сүүлийн 7 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн хэд хэдэн ажил, санаачилгууд тодорхой үр дүнд хүргэхэд гол нөлөө үзүүлсэн.
Subscribe to our newsletter for exclusive tips on networking, public speaking and business.